< Мөнгөлөг бөмбөлөг |хайрын шивнээ| :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-05
Мөнгөлөг бөмбөлөг |хайрын шивнээ|

Зүрхэнд чинь л шивнэж хэлэхсэн дээ хайрынхаа нандин үгсийг
Зүүдэнд чинь ч чамайгаа жаргаах сайн даа хайрын дээдээр
Зөөлхөн илбээд үсийг чинь үнэрлэх сэн дээ
Зүгээр ч үгүй бүсэлхийгээр чинь чанга тэврээд үнсэх сэн дээ
Хайраар дутаахгүй уйдаахгүй явах сан даа
Халуунаар халаахгүй хүйтнээр хөргөхгүй л байлгах сан даа зүрхийг чинь
Халуухан нүүрэнд чинь хацраа наагаад


Хайрынхаа үгсийг чимээгүйхэн давтахсан даа
Хайрын чинь харцанд унаж согтотлоо мансуурах сан даа
Хайрыг чинь би үгүйлээл байх юм
Хамтдаа л байвал жаргал шиг санагдах юм
Удахгүй ээ маргааш чам дээрээн очоод
Харамлахгүй ээ зүрхээн чамдаан халуунаар нь сугалаад өгье
Харин чи минь битгий хаяарай даа
Халуун байна гээд битгтий гоморхоорой доо
Хайрын минь халуун л юм шүү харцны чинь л жор юм шүү
Тэхдээн би мэдэж байна чинийхээ харцнаас
Тэр зүрхийг минь чи гээхгүй ээ тэнд байгаа гээд холыг заахгүй
Энд минь гээд өөрийн зүрхээ заана
Энэ л бүхэнд чинь би баяарлаж явна
Энгүй ихээр жаргаж явнаа
Энэ л хорвоо дээр би хамгийн азтай жаргалтай гээд дуулж явна аа

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax